Монгол дахь Америкийн Зөвлөлийн тухай

Монгол дахь Америкийн Зөвлөлийн тухай

Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжиж эхэлсэн. Aмерикийн Зөвлөлийн оффис нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг.

Монгол дахь Америкийн Зөвлөлййн үндсэн үйл ажиллагаа болох Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр (FLEX) хөтөлбөр нь Америкийн Засгийн Газраас бүрэн санхүүждэг бөгөөд Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэмжлэгээр Монгол Улсад 2017 оноос хэрэгжиж эхэлсэн юм.

Энэхүү хөтөлбөрт ахлах ангийн сурагчид хамрагдах боломжтой бөгөөд Америкийн ахлах сургуульд нэг жил сурч Америк айлд амьдрах хугацаандаа Mонгол улсын амьдрарлын хэв маягийг харж ойлгуулахыг зорьдог. 2019 онд Монгол Улсаас 20 сурагч тэтгэлэг авсан бол хөтөлбөрөөс нийтдээ 1000 сурагчдад тэтгэлэг олгосон билээ.

Америкийн Зөвлөлийн тухай

Дэлхийн хамгийн амжилттай байгууллагууд Америкийн Зөвлөлтэй соёлын солилцоо, хэлний сургалт болон мэргэжлийн хөгжлийн чиглэлээр хамтарч ажилладаг юм.

1974 оноос хойш үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил болон энх тайвны төлөө хамтран ажиллахад чухал ач холбогдон бөүхий 90 улс манай багц боловсролын хөтөлбөрт хамрагдаж байна. Бид хөтөлбөрүүдийнхээ чанар, шударга байдлыг баталгаажуулахын тулд бүрэн судалгаанд түшиглэж ажилладаг. Манай хөтөлбөрүүдэд  ахлах ангийн сурагчид, бакалавр, магистр, доктор болон мэргэжлийн түвшний суралцагчид  хамрагддаг.

Одоогийн байдлаар бид нийт 94000 гаруй төгсөгчтэй болж манай төгсөгчдийн тоонд үндэсний манлайлагч, сайд, парламентын гишүүн, элчин сайд болон гүйцэтгэх захирлууд багтаж байна.

Эрхэм зорилго

Америкийн Зөвлөл нь сургалт, мэргэжлийн болон соёлын солилцоо, хэлний сургалт, боловсролын хөгжил болон судалгааг хөгжүүлэх замаар олон улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийг зорьдог.

Алсын хараа

Олон ургальч харилцан холбогдсон ертөнцөд тулгарч болох сорилтуудыг шийдвэрлэх байгууллага болон хүмүүсийг хүчжүүлэх.

Манай хувийн нууцын бодлогын талаар эндээс уншина уу.

here.

 

Холбоо барих:

Энхмаа Баатар, суурин төлөөлөгч

flex.mn@americancouncils.org

+976.93.130.647

103 тоот Хасвуу плаза, Автозамчдийн гудамж, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс