FLEX Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөр

Ирээдүйн Манлайлагчдын Солилцооны хөтөлбөр нь соёлын солилцооны хөтөлбөр бөгөөд АНУ-ын Төрийн департаментийн Боловсрол, соёлын товчооноос санхүүжилттэй Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгээр Монгол улс дахь Америкийн олон улсын боловсролын зөвлөлийн байгууллага 2017 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн.  Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын ахлах ангийн сурагчдад АНУ-д нэг хичээлийн жилийн турш Америк айлд амьдарч АНУ-ын ахлах сургуульд сурах боломжийг олгодог юм.

FLEX хөтөлбөр нь улс хоорондын урт хугацааны харилцан ойлголцлыг сайжруулан бэхжүүлэх зорилготой. АНУ-ын Төрийн Департамент нь 50 гаруй улсын дунд сургуулийн сурагчдад зориулсан солилцооны хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг. 1993 онд FLEX хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 27000 гаруй сурагч уг хөтөлбөрт хамрагдаад байна.

 

Холбоо барих:

flex.mn@americancouncils.org

+(976) 93130647